Сүүлийн 24 цагийн дотор 5433 хүнд 35 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын тохиолдлууд байна. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын 21 худалдааны төвийн ажилчдаас 8 тохиолдол
- Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 4 тохиолдол
- “GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 8 тохиолдол
- Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 4 тохиолдол
- “Хас” банкны ажилтан болон түүний ойрын хүмүүсээс 2 тохиолдол
- “Микс пицца”-ны газрын ажилтнууд болон тэдний ойрын хүмүүсээс 1 тохиолдол
- Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 2 тохиолдол
- Өргөө амаржих газарт төрсөн эхийн ойрын хүмүүсээс 2 тохиолдол
- Өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр болон шалтгаан хамаарлыг нь тодруулахаар ажиллаж байгаа 4 тохиолдол байна.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш 29 халдварын голомт үүссэн бөгөөд одоогийн байдлаар, 15 голомт идэвхитэй байна.
Нийслэлд анх халдварын тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр 695.314 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс 622.713 ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.864 түргэвчилсэн оношлуурын шинжилгээг тус, тус хийсэн байна. Ойрын хавьтлын 4505 хүнийг тогтоож тээвэрлэх, тусгаарлах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан. Мөн дам хавьтлын 24.415 хүнийг тогтоож шинжилгээнд хамруулах, гэрийн ажиглалтанд шилжүүлэх, хянах ажлыг зохион байгуулж байна.
Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч гэртээ гарчээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,814 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 байна.