Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс коронавирусийн халдварт өвчний талаар хийсэн тооцоолол, судалгааг өнөөдөр танилцууллаа. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих хэлэхдээ "Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй.
Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчлэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барина. Мөн урин дулаан орохоос өмнө цар тахлыг хумьж авахгүй бол хавар коронавирусийн халдварт өвчин улам тархах эрсдэл өндөр байна " гэлээ.