Асрамжийн газарт ажилладаг багш халдвар авснаар тус асрамжийн газарт асруулдаг хоёр хүүхэд халдвар авчээ. Тус асрамжийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхдийг байрлуулж, асардаг бөгөөд халдвар илэрсэн тул багш, хүүхдүүдийг тусгаарлан тандалт хийж буй. Тухайн халдвар авсан багшийн дүү нь Банк санхүүгийн байгууллагад ажилладаг бөгөөд халдвартай нь тогтоогдоод байжээ.