Дорноговь аймагт замын ажил хийхээр явсан хүмүүсийн дундаас түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарчээ. Баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна.
Сүүлийн 24 цагт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч гэртээ гарсан. Мөн ХӨСҮТ-өөс 24 хүн, цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувь эдгэрч, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1742, үүнээс эдгэрдсэн 1303 буюу 75,8 хувийг эмчлэн эдгэрүүлсэн байна. Одоогоор 408 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн эмчлэгдэж байна.