"Интермэд" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн ДӨРВӨН хүнээс халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Тухайн иргэдийн дундаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Амьсгалын аппараттай байгаа. Гэртээ өвчнөө хүндрүүлсэн байна" гэлээ.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1234 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.