Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1742, үүнээс эдгэрдсэн 1303 буюу 75,8 хувийг эмчлэн эдгэрүүлсэн байна. Одоогоор 408 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн эмчлэгдэж буй.