Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,710 болсон бол үүнээс 1,303 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл, хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 байна.