"Завхан аймагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын сэжигтэй гурван тохиолдол тэдгээрийн ойрын болон дам хавьтлын 20 сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-д баталгаажуулж дууслаа. Бүх хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна" гэж тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг нийслэл хот руу явуулсан тухай өчигдөр мэдээлж байв.
Мөн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.