Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлаар Д.Наранзулыг томилжээ. Өмнө нь тэрбээр тус төвийн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг нярайн хамтаар ХӨСҮТ -рүү тусгаарлахдаа хүнлэг бус хандлага гаргасан үйлдэлд Эрүүл мэндийн сайд нь тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож чөлөөлсөн юм. Харин салбарын сайд нь дахин тушаал гаргаж Д.Наранзулыг ерөнхий захирлаар нь томилсон тул өчигдөр ажлаа хүлээн авчээ.
Тэрбээр ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдохоос өмнө Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаачаар ажиллаж байсан аж.