Сүүлийн 24 цагийн дотор 15202 хүнд шинжилгээ хийхэд 25 хүнд халдвар илэрлээ. Өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. Тодруулбал,
- Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн.
- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Нео микс пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
- Улаанбаатараас Дархан-Уул аймагт хүнсний тээвэрлэлт хийж байсан жолоочоос коронавирус илэрсэн. Энэ хүн энэ сарын 23-нд УБ-т PCR шинжилгээ хийлгээд Дархан-Уул аймагт очиж, 27-ны өглөө пост дээр хийсэн тест эерэг гарч Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборторид шинжилгээ авахад вирус батлагдсан. Тухайн жолоочийн Улаанбаатарт авчирч тусгаарлан эмчилж байна.
- Бусад нь ойрын хавьтлуудаас илэрсэн байна.