2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "X апартмент 1" байрны оршин суугчаас коронавирусийн халдвар бүртгэгдсэн.
Иймд тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ны дөрвөн ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авлаа.
Тухайн СӨХ-ны ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч, оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье.