Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 2021 оны 2-р сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаагаа нээхэд бэлэн болжээ.
Тус эмнэлэгт 2020 оны 12-р сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамгийн анхны тохиолдол илэрсэн. Үүнээс хойш нэг сарын турш голомтыг хумихын тулд тухайн эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран ажиллаж хүнд үеийг хамтдаа давж чадсан талаар Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.