Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь өдөрт 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд харьяалал харгалзахгүй улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. Тус төв нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үзүүлэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болон хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэхээр болж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд санал солилцож, чиглэл өглөө. Тодруулбал, үйл ажиллагаагаа сайжруулах, үйлчлүүлэгчдэд мэдээлэл хүргэж ажиллахыг даалгажээ. Тус төв тоног төхөөрөмж, хүчин чадал сайтай, харьяалал харгалзахгүй иргэдэд үйлчлэх ёстой ч иргэд үүнийг тэр бүр мэддэггүй аж.