Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 639.801 хүнийг шинжилгээнд хамруулснаас 567.517 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.613 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 832, ойрын хавьтал 3976 дам хавьтал 23.920 хүн байна.
2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11.235 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 425 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.