Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,667 болсон бол үүнээс 1,236 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 418 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 52, хөнгөн 362 байна.