Сүүлийн 24 цагийн дотор 12703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнд халдвар илэрлээ. Тодруулбал,
- Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн.
- Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн.
- СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.
- Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн.