ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг тус яамны ТНБД-ын тушаалаар өнгөрөгч Баасан гаригт /2021.01.22/ажлаас нь халах тушаал гаргажээ. Шалтгаан нь Өргөө амаржих газар амаржсан эх углааштай гарахад мэргэжил арга зүйгээр хангаагүй гэсэн үндэслэлээр халсан байна.
ЭМЯ-ны бичиг хэргийн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн тул Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өчигдрөөс гэрийн тусгаарлалтад оржээ. Түүнийг албан тушаалаас нь халсан шийдвэрийг өчигдөр өөрт нь цахимаар танилцуулж, "Ажлаа мөн цахимаар хүлээлгэж өг" гэжээ.