Хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл ирэх сарын 1-нд буюу ирэх даваа гаригаас эхэлж орон даяар теле хэлбэрээр хичээл орно гэж БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ .
Тэрбээр "Хичээл эхлэхтэй холбогдуулан хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. БШУЯ-наас УОК-ын Шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнг үндэслэн ажилласан. Улаанбаатар хотод цар тахлын тохиолдлын илрэлт төдийлөн буурахгүй байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх асуудалд болгоомжтой хандаж буй. Мөн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад ойрын үед хүйтэн байхаар байна. Иймд цар тахлын үед ханиад томууны дэгдэлт нэмэгдүүлэхгүй байхаар болгоомжилж байгаа юм" гэв.