Үсчинд үсээ засуулсан гэр бүлийн гурван хүн халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тодруулбал, Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн байна. Уг халдварын эх уурхайг эрэн сурвалжлахад гэр бүлийн гурван хүн хамтдаа энэ сарын 17-ны өдөр нэг үсчнээр үсээ засуулсан байсан. Харин тухайн үсчин нэгдүгээр сарын 18-ны өдөр халдвар авсан нь батлагдсан хүн байжээ.