Өчигдөр Сүхбаатарын талбайд сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээллийн талаарХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Төв талбайд олон хүн хамарсан цуглаан болох явцад эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, илт амьсгалын замын халдварын шинжтэй, халуунтай хоёр тохиолдол байна гэсэн мэдээлэл ирсний дагуу Шуурхай хариу арга хэмжээний баг очиж, хоёр хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Тухайн хоёр хүнээс урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй.
Мөн өчигдрийн батлагдсан нэг тохиолдлын эх уурхай тодорхойгүй байна. Орон сууцны 0 өрөө буюу подвалд амьдардаг иргэн байгаа. Тухайн хүний халдвар авсан эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Эрсдэл ийм өндөр байгаа тул иргэд бие биедээ, үйлчилгээний газарт очихдоо өндөр шаардлага тавих хэрэгтэй. Олон нийтийн цуглаан, жагсаал зэрэгт очихгүй байхыг анхааруулж байна" гэв.