Сүүлийн 24 цагийн дотор 12,039 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Нийслэлд бүртгэгдсэн. Тодруулбал,
- Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байгаа.
- Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. 7 тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан бөгөөд тандалт судалгааны явцад эх уурхай нь тодорхой боллоо.
- Бусад тохиолдлууд нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.