Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр 2 хотхоны 103-р байрны 2 дугаар орцонд Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа. Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай ПСР шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.