МЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1731 дуудлага ирснээс 843 нь яаралтай тусламж, 820 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 782 хүн мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 30 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 296 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!