Коронавирусийн халдвар авсан 20 иргэн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Тодруулбал, 300 ортой эмнэлгээс 20 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү ажиглалтад шилжсэн байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 1,643 тохиолдлын 71.1 хувь буюу 1,169 хүн эдгэрчээ.