Төрийн албаны зөвлөлийнхөн 2021 оны ээлжит хуралдаанаа хийж, Төрийн албаны ерөнхий шалгалтын товоо зарласан билээ. Тэгвэл тус зөвлөлийнхөн Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна. Шалгалтын бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явагдана. Улмаар төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-нд улс орон даяар зохион байгуулах аж.
“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг энд дарж унших боломжтой.