Нийсэлэлд 16 хүнээс халдвар илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Халдвар илэрсэн хүмүүсийг задалбал,
- 16 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ болон БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.
- ЭМЯ-ны нэг ажилтан мөн халдварт өртсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа.
- Одоогийн байдлаар БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн голомт идэвхтэй байгаа. БЗД-ийн 2 дугаар хорооны голомтод нийт 11 хүн өвчилсөн. Тус голомтын тандалтыг хийх явцад бусад дүүргүүдэд оршин суудаг иргэд халдварт өрьсөн тохиолдлууд байгаа.
- Орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдийн дундаас нэг хүнд коронавирус илэрсэн. Тандалтын явцад тухайн хүн батлагдсан тохиолдлын хавьтал болохыг тогтоосон.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,643 болсон бол үүнээс 1,169 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 461 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 44, хөнгөн 412 байна.