Улсын хэмжээнд 15,071 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 19 хүнд халдвар илэрлээ. Үүнээс Монос эмийн сантай холбоотой тав, ХасБанканд батлагдсан тохиолдолтой холбоотой нэг хүнд халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 782 болсон. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч гарсан. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 1,611 болсноос 1,125 хүн эдгэрээд байна