Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 15071 хүнд PCR шинжилгээ хийхэд найман 19 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр илэрчээ. Тодруулбал,
- Монос эмийн сантай холбоотой тав,
- ХасБанканд батлагдсан тохиолдолтой холбоотой нэг хүнд халдвар илэрсэн бөгөөд
- Бусад нь Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт гарсан өвчлөлтэй холбоотой ойрын хавьтлууд гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.