Өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээж байна. Иймд дараах зөвлөмжийг хүргэж буй.
Ажлын байранд тавих шаардлага:
- Ажилчидын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Амны хаалт зүүх
- Бээлий өмсөх
- Сандал, орыг 1,5-2 метрийн зайтай байрлуулах
- Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
- Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуула
- Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах• Тогтмол агаар сэлгэх
- Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
- 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
- 00-г тогтмол цэвэрлэх
- 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхҮйлчилгээ үзүүлэхэд:
- Утас болон цахимаар цаг өгөх
- Биеийн халуун үзэх
- Амны хаалт зүүх
- Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
- Аль болох картаар тооцоо хийх
- Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
- Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях