ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл энэ оны I улиралд багтаан хүн амын 60-70 хувийг коронавирусийн вакцинд хамруулна гэв. Манай улсад нэгдүгээрт, ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин оруулж ирнэ. Хоёрдугаарт, Засгийн газрын санхүүжилтээр вакцинд авна. Гуравдугаарт, өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Засгийн газартай тохиролцсоны дагуу вакцин оруулж ирнэ. Сангийн яамнаас ажлын хэсэг гарч вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Тухайн ажлын хэсэгт бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нар багтжээ. Тэд иргэдэд тухай бүрт вакцины талаарх мэдээлэл өгч байх аж.