Нийслэлд коронавирусийн 10 голомт байгааг ЭМЯ-ны мэргэжилтнүүд хэлж буй. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна. Уг голомтоос өвчлөл тархах магадлал өндөр байгааг ХӨСҮТ -ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1 592 гарснаас 1 097 хүн эдгэрсэн аж. Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 61, хөнгөн 413 байна.