Сүүлийн 24 цагт 15 546 хүнийг шинжилгээнд хамруулахад найман хүний хариу эерэг гарлаа. Батлагдсан тохиолдлуудын долоо нь ойрын хавьтал, нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.Амбасалмаа мэдээлэв. Халдвар авсан иргэд банк, эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлсэн хэмээн байсныг ЭМЯ хэлж байна. Тухайлбал, Хас, Худалдаа хөгжлийн банкны ажилтан, "Сонгдо" эмнэлгийн үйлчлүүлэгчээс ковид илэрчээ. Тиймээс банк, эмийн сан, эмнэлгүүдэд тандалт судалгаа хийж, ажилтнуудыг PCR шинжилгээнд яаралтай хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.