Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Энэ шийдвэрийг эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцэж, мэргэжлийн сайдаа үлдээж, эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой хэмээн өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлэн Төв талбайд тайван жагсаал хийж буй. Тэд цугларсан эмч нарын төлөөлөл "Эрүүл мэндийн салбарын олон асуудлыг шийдэж, сайжируулахын төлөө ажилллаж байгаа гэж үнэлж буй. Ганц нэг хүний хариуцлагагүй, энэрэнгүй биш үйлдлээс болж салбартаа шинэчлэл хийж яваа залуу сайдаа огцруулах нь зүйд нийцэхгүй" байгааг хэлэв.