Халдвар илэрсэн 19 голомтот бүсээс 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан байна. Эдгээрээс коронавирусийн халдвартай дөрвөн ээж амаржсан бөгөөд нярайд халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой гэх тайлбарыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй. Эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байна. Тандалт судалгаа үргэлжлэн явагдаж буй.