Улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт гарсны Монос компани, Баянгол дүүргийн голомт идэвхтэй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв. Тэрбээр, халдвар илэрсэн голомтуудыг дэлгэрэнгүй мэдээллээ. Тодруулбал,
- Иргэн Д-гээс эхтэй голомтоос- 46
- Төмөр замын голомтоос- 16
- Баянзүрх эмнэлгийн голомтоос- Есөн байршилд 387 тохиолдол бүртгэгдсэн. Эндээс үүдэлтэй Тэнүүн-Огоо компанийн гэр бүл, Хавдар судлалын үндэсний төв
- Ачтан эмнэлгийн голомтоос 4 байршилд 72 хүн
- Мөнххада-гийн голомтоос- 2 байршилд 28 хүн халдвар авлаа. Эдгээр голомтууд хяналтад орсон.
Улсын хэмжээнд халдварын 1584 тохиолдол, дотоодын халдвар 1082, Улаанбаатарт 756 тохиолдол бүртгэдлээ. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрлээ.