Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 16 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний 15 нь гэр бүлийн орцны ойрын хавьтал байна. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны орцны есөн хүн байна. "Монос" эмийн сангаас улбаатай голомтын гэр бүлийн хоёр хүн байна. ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрсэн. Бусад нь батлагдсан тохиолдлын хавьтлаас илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.