Нийслэлд гарсан коронавирусийн голомтыг хумихаар 2800 эмч 24 цагаар ажиллаж байна. Улаанбаатар хотод цар тахлын 10 голомт бүртгэгдэсэнээс хоёр нь идэвхтэй хэвээр, өвчлөл тарсаар байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээлэл, албан байгууллагын хүрээнд халдвар тархах магадлал байгааг тодотгов. Харин зургаан аймагт гарсан коронавирусийн халдварын голомтыг дарсан гэнэ. Сүүлийн 24 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс найман объект, 2800 албан байгууллага, аж ахуйн нэгжид ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Өмнөговь аймгийн 900 жолоочийг шинжилгээнд хамруулахад сөрөг гэсэн хариу гарчээ. Мөн НЭМҮТ судалгаа хийж, эрсдэлт бүлгийн 2717 хүнийг шинжилгээ хамруулахад эсрэг хариу нэг ч гараагүй гэнэ. Өнгөрсөн 24 цагт 5149 хүн тусгай дугаарт хандаж, зөвлөгөө мэдээлэл авчээ.