Хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон "Өргөө" амаржих газрын удирдлага Г.Баясгалан нарыг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөө. Тиймээс Л.Төмөрбаатарын үүрэгт ажлыг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа түр гүйцэтгэх боллоо. Түүнчлэн "Өргөө" амаржих газрын шинэ даргыг томилтол Эрүүл мэндийн хуулийн дагуу тус амаржих газрыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь түр удирдана.