"Өргөө" амаржих газарт өчигдөр /2021.01.19/ өглөөний 07:00 цагт амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул, өчигдөр орой түүнийг дөнгөж төрсөн нярайн хамт тээвэрлэн ХӨСҮТ-д тусгаарласан байдаг. Харин энэ үеэр зарим эрүүл мэндийн ажилчид хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргасан нь олон нийтээс багагүй шүүмжлэл төрүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан иргэд төв талбай дээр ирж, хүн хоорондын зайгаа баримтлан тайван замаар жагсаж буй юм. Мөн энэ үеэр эсэргүүцлээ илэрхийлэхээр Б.Идэр-од, Ч.Ганжавхлан, Б.Батзаяа нар иржээ.