Өчигдөр Өргөө амаржих газарт халдвар гарсантай холбоотойгоор халдвар авсан иргэнийг ХӨСҮТ рүү тусгаарлахдаа дүн өвлөөр гэрийн шаахай өмсүүлж, гадуур хувцасгүй авч явсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Амаржсан эх, хүүхэд хоёрыг ХӨСҮТ-д авч ирэхэд алдаа дутагдал гарсан. Эх хүүхэд болон ар гэрээс нь уучлал хүссэн. Ахин алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллах болно" гэж хэллээ.