Өнгөрсөн хоногт нийт 13313 хүнд шинжилгээ хийхэд 32 хүн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. БГД-ийн 19 байрны нэг орцны 13 иргэнээс халдвар илэрсэн. Мөн Эх, хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн эмчээс халдвар илэрлээ. ЭХЭМҮТ-д 900 гаруй ажилтан ажилладаг. Эхний байдлаар тэдний 600 ажилтнаас шинжилгээ авсан, халдвар илрээгүй. Одоогоор ажиглах, тусгаарлах үйл ажиллагаа хийгдэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.