"Өргөө" амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өнөөдөр өглөө амаржсан эхээс PCR шинжилгээгээр коронавирусний халдвар илэрлээ. Түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн юм байна. Тиймээс эхнэрээс нь шинжилгээ авахад ийнхүү халдвар илэрчээ.
Гэтэл өнөөдөр амаржсан эхийг нярай хүүхдийнх нь хамт амаржих газраас ХӨСҮТ рүү тусгаарлахдаа дүн өвлөөр гэрийн шаахай өмсүүлж, гадуур хувцасгүй авч явлаа.