"Өргөө" амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өнөөдөр өглөө амаржсан эхээс PCR шинжилгээгээр коронавирусний халдвар илэрлээ. Түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн юм байна. Тиймээс эхнэрээс нь шинжилгээ авахад ийнхүү халдвар илэрчээ.
"Өргөө" амаржих газар эрүүл мэндийн үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа. Гэхдээ эхчүүд болон эмч ажилдыг тасгаас нь гаргалгүйгээр тусгаарлан, шинжилгээ авч эхэлжээ.