Цэргийн төв эмнэлэгт нэг иргэн энэ сарын 16-нд нас барсан. Тухайн иргэн нь коронавирус халдварын улмаас нас бараагүй. Халдвар аваад эдгэрсэн хүн. Гурван удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нас барсан шалтгаан нь суурь өвчин буюу зүрхний өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.