Улаанбаатар хотоос энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж гэрийн тусгаарлалтад байсан иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарчээ. Сорьцыг Ховд аймагт хүргүүлж, PCR шинжилгээгээр баталгаажуулах үйл ажиллагаа хийгдэж байна. Баталгаатай хариу өнөөдөр өдөр гарах тул эргэн мэдээлэх болно.