Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч гэртээ гарлаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ . Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,526 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 548 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 байна.