Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 9115 хүнд PCR шинжилгээ хийхэд 9 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүг нийслэлэд хотод бүртгэгдлээ. Тодруулбал,
- Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.
- Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ.
Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,526 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 548 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 байна.