Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ онд 141 нэрийн 541 төрлийн эмийн үнийг 30-70 хувиар хөнгөлөхөөр болжээ. Тодруулбал, 2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлөх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, хөнгөлөх хэмжээг шинэчлэн тогтоосноор ийнхүү өөрчлөлт оруулсан байна. Өнгөрсөн жилүүдэд хөнгөлөх эмийн нэр, төрөл 700-800 байв.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу нийлмэл найрлагатай эмийг хэрэглээнээс аль болох хасах зорилгоор цөөлж байгаа аж. Гэхдээ иргэдийн өргөн хэрэглээний зүрх, судасны болон ханиад, томуу, хүүхдийн эмүүдийг жагсаалтаас хасаагүйг албаныхан хэллээ. Ямар ямар төрлийн эмийг даатгалаас хэчнээн хувиар хөнгөлж буйг иргэд www.emd.gov.mn цахим хуудаснаас харах боломжтой.