УНТЭ-т коронавирусийн халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Тодруулбал, Тухайн өвчтөн өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-нд тус эмнэлэгт хэвтжээ. Өвчтөнийг тусгаарлан, тандалт судалгааг үргэлжлүүлж байгаа ба биеийн байдал нь хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар дотоодын батлагдсан нийт тохиолдол 1016 болж, Улаанбаатар хотын кластер өвчлөлийн тоо 690 хүрчээ.