Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, Puma-12 дугаар байрны хамгаалалтыг буулгалаа. Тодруулбал, Тус байрны суугчдаас коронавирусийн халдвар илэрч, 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан. Тэгвэл өнөөдөр дээрх байруудын оршин суугчдаас гурван удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Уг байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт удахгүй хийгдэх аж.